БИДНИЙ ТУХАЙ
- Алсын хараа зорилго
- Үнэт зүйлс
- Компанийн товч танилцуулга
- Компанийн түүх
- Шагнал урамшуулал
- Компанийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл
- Компанийн бүтэц зохион байгуулалт
Алсын хараа зорилго
Үнэт зүйлс
Компанийн товч танилцуулга
Компани нь 2006 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийснээр нийтэд үнэт цаасаа нээлттэй санал болгосон хамгийн анхны үнэт цаасны компани болсон.
БиДиСЕК ҮЦК ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон Андеррайтер, Брокер Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 онд гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөл авснаар үнэт цаасны зах зээлийн цогц үйлчилгээг харилцагчиддаа санал болгон ажиллаж байна.
Компани нь үйл ажиллагаа эрхэлсэн цагаас хойш андеррайтер, хөрөнгө оруулалтыг зөвлөх үйлчилгээний хүрээнд хөрөнгийн зах зээл дээрээс нийт 1.2 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
Компанийн түүх
- 2022СЗХ нь Хаан банкны нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг бүртгэсэн.
- 2022Монголын томоохон нүүрс экспортын компани болох “Хүрэн Толгой Коал Майнинг” ХХК-ийн биржийн бус зах зээлд төгрөгийн болон ам.доллар-төгрөгийн ханштай уясан хаалттай бондын андеррайтераар амжилттай ажиллав. Мөн тус онд БИД ББСБ ХХК болон Засагт Хаан ХХК-ийн хаалттай бондыг биржийн бус зах зээлд гаргасан.
- 2021Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2 их наяд төгрөг хүртэлх нээлттэй өрийн бичиг гаргах ажиллагаанд тэргүүлэх андеррайтераар ажиллав.
- 2020Бодь даатгалын IPO ажиллагаанд андеррайтераар ажиллав. BODI:MO
- 2018Монголын анхны хаалттай ДЭХ-ны хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажиллав.
- 2018Монголын анхны давхар бүртгэлд андеррайтераар ажиллав /ERDN:MO, ERD:TSX/
- 2017Монголын хамгийн том M&A хэлцэлд андеррайтераар ажиллав. /APU:MO/
- 2012МХБ-ийн арилжааны 91 хувийг гүйцэтгэв.
- 2006IPO хийсэн анхны санхүүгийн компани болов.
- 2005Хамгийн анхны IPO-д андеррайтераар ажиллав.
- 1999Улаанбаатар хотод анхны салбараа нээв.
- 1998Одоогийн менежмент баг бүрдэв
- 1991Компани үүсгэн байгуулагдав.
Шагнал урамшуулал

2022
Decade of Excellence Brokerage Mongolia 2022

2022
Decade of Excellence Investment Banking Mongolia 2022

2021
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК

2020
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ
Компанийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл
Компанийн менежментийг Гүйцэтгэх захирлаар удирдуулсан Тэргүүн дэд захирал, Дэд захирал, албадын менежерүүдээс бүрдсэн гүйцэтгэх удирдлагын баг хэрэгжүүлдэг.
Үнэт цаас гаргагч компанийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Даянбилгүүн нь Гүйцэтгэх захиралын үүрэгт ажлыг 1997 оноос хойш гүйцэтгэж байна.
2022 оноос эхлэн Б.Лхагвадорж нь Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлыг хүлээн авсан.
№ | Овог нэр | Эзэмшсэн мэргэжил | Албан тушаал |
---|---|---|---|
1 | Б.Лхагвадорж | Нефтийн инженер | Гүйцэтгэх захирал |
2 | Н.Батгэрэл | Гадаад албаны мэргэжилтэн | Тэргүүн дэд захирал |
3 | Ш.Шинэбаяр | Бизнесийн удирдлага | Дэд захирал |
4 | С.Пүрэвсүрэн | Авто инженер | Дотоод албаны менежер |
5 | С.Дамдинсүрэн | Мэдээллийн технологи | Director, IT алба |
6 | О.Уранбайгал | Санхүү удирдлага | VP, Back office алба |
7 | Б.Онон | Санхүү удирдлага | VP, Харилцагчийн алба |
8 | Э.Эрхэмзаяа | Нягтлан бодох бүртгэл | VP, Хөрөнгө оруулалтын алба |
9 | С.Зориг | Бизнесийн удирдлага, Эдийн засаг | Зөвлөх |
Компанийн бүтэц зохион байгуулалт
