НУУЦЛАЛЫН БОДЛОГО
- Энэхүү НУУЦЛАЛЫН БОДЛОГО нь “БиДиСЕК ҮЦК” ХК (цаашид компани гэх)-аас иргэн, хуулийн этгээд (цаашид харилцагч гэх)-д бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар дамжуулан үзүүлэхтэй холбоотойгоор хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
- Харилцагч вэбсайтад холбогдон хувийн мэдээллээ бүртгүүлэн, Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, нөхцөлийг зөвшөөрсөнөөр цааш цахим үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
- Нууцлалын бодлогыг зөвшөөрсөнөөр өөрийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг олгосон хэмээн үзнэ.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- 1.1. Компани нь цахим үйлчилгээний хэрэгслээрээ харилцагчийн зөвшөөрлөөр хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хууль, болон бусад эрх бүхий байгууллагын гаргасан хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, хадгалж, ашиглана.
- 1.2. Хэрэв харилцагч бүртгэлээ устгах, хэрэглэгчийн эрхээ цуцлуулах хүсэлт гаргавал, холбогдох хууль, журмын дагуу түүний хувийн мэдээллийг устгаж, дахин цуглуулж, боловсруулж, хадгалж, ашиглахгүй болно.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?
- 2.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу Харилцагчийн оруулсан хувийн мэдээлэл нь Харилцагчийн өмч бөгөөд 'БиДиСЕК ҮЦК' ХК нь Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Үүнд:
- 2.1.1. Харилцагчийг таньж баталгаажуулах,
- 2.1.2. Харилцагчийн үйлчилгээний хүсэлтийг гүйцэтгэх, гэрээний үүрэг хариуцлагыг биелүүлэх зорилгоор;
- 2.1.3. Харилцагчид мэдээлэл, үйлчилгээг санал болгох, тэдгээрийн ажиллагааг сайжруулах зорилгоор;
- 2.1.4. Холбогдох хууль, журамд заасан шаардлагын дагуу хяналт тавих, тайлагнах зорилгоор;
- 2.1.5. Харилцагчийн бүртгэлийн хаяг болон хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах зорилгоор;
ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
- 3.1. Монгол улсын хууль тогтоомж, холбогдох эрх бүхий зохицуулагч байгууллагын гэрээнд заасныг үндэслэн үүргээ биелүүлэх, мөн уг Нууцлалын бодлогын 3.2, 3.3-д зааснаас бусад тохиолдолд харилцагчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
- 3.2. Шүүхийн шийдвэр, зарлан мэдэгдэл, мөрдөх ажиллагаа болон бусад хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн зөвшөөрөлтэй хувийн мэдээллийг ил болгож болно.
- 3.3. Хэрэв харилцагч компаний хамтран ажилладаг гуравдагч этгээдийн үйлчилгээг мөн авахаар зөвшөөрсөн тохиолдолд компани харилцагчийн хувийн мэдээллийг тухайн гуравдагч этгээдэд дамжуулах боломжтой.
- 3.4. Харилцагчийн хувийн мэдээлэл Монгол улсын хууль, эрх бүхий зохицуулагч байгууллагын гаргасан журам, компаний 'Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын журам'-аар хамгаалагдана.
- 3.5. Хэрэв харилцагч өөрийн буруутай үйлдлээс системд нэвтрэх эрх болон бусад хувийн мэдээллээ алдсан тохиолдолд, үүнээс үүдэлтэй аливаа хохирлыг 'БиДиСЕК ҮЦК' ХК хариуцахгүй болно.