Ногоон бонд
Та салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшиж, тогтмол өгөөж хүртэхээс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.
Ногоон бондын дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХААН БАНКНЫ ТУХАЙ
ХААН Банкны тогтвортой хөгжлийн түүхэн замналСанхүүгийн онцлох үзүүлэлтүүдНОГООН БОНДЫН ХӨТӨЛБӨР
Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 6-р сарын 13-ны өдөр Монголын хөрөнгийн зах зээл дээрх анхны Ногоон бондын хөтөлбөр гаргах зөвшөөрлийг ХААН Банканд олгосон билээ.
Ногоон бонд нь ногоон эдийн засгийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалт бүхий тогтвортой санхүүжилтийн өрийн хэрэгсэл юм
Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах амлалт өгсөн бөгөөд НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож буй. Тиймээс системийн 32%-ийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээнд тэргүүлэгчийн хувьд ХААН Банк Ногоон бондын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж байна.
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг хоёр ээлжээр санал болгоно.
Эхний үе шатын хүрээнд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 170 мянган ширхэг төгрөгийн ногоон бондыг олон нийтэд зориулан нээлттэй санал болгож байна.
Энэ нь банкны гаргах гэж буй бондын “ногоон” шинж чанарыг тодорхойлж, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг танин мэдэх процесс болон хөрөнгө оруулагчдын өмнө бондын эх үүсвэрийн ашиглалтаатайлагнах үүрэг амлалтыг тодорхойлсон баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг ОУХЗН (ICMA)-ын “Ногоон бондын зарчим”, ТОС холбооны “Монголын ногоон санхүүжилтийн таксаноми” зарчимд нийцүүлэн боловсруулсан.
“Ногоон бондын санхүүжилтийн хүрээ” баримт бичгийг ЭНД-ээс харна уу.
Ногоон бондын санхүүжилтийн хүрээ нь ногоон бондын зарчмын шаардлагыг хангаж буй эсэхийг олон улсад хянан баталгаажуулахад хөндлөнгийн үнэлгээний байгууллага оролцдог.
ХААН Банкны хувьд, “Fitch Ratings”-ын харьяа “Sustainable Fitch” байгууллагаас энэхүү баталгаажуулалтыг гаргасан.
“Ногоон бондын санхүүжилтийн хүрээ” баримт бичгийг ЭНД-ээс харна уу.