ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
• НЭГ. ЗОХИОГЧИЙН ЭРХ
- 1.1. Энэхүү вэбсайтад нийтлэгдсэн контент (текст, зураг, видео, дуу хоолой, нэвтрүүлэг гэх мэт) нь “БиДиСЕК ҮЦК”ХК болон холбогдох контент нийлүүлэгчдийн зохиогчийн эрхийн хууль болон холбогдох улс орнуудын холбогдох гэрээ хуулиар хамгаалагдсан байна.
- 1.2. Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр контентыг холбогдох хууль тогтоомжийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хуулбарлах, дамжуулахыг хориглоно.
• ХОЁР. ХОЛБОЛТ ХИЙХ
- 2.1. Энэхүү вэбсайтын холбоосыг гаднын вэбсайт дээр байрлуулахын тулд “БиДиСЕК ҮЦК” ХК-ээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэсэн хэдий ч, “БиДиСЕК ҮЦК” ХК нь вэбсайтын хаяг эсвэл контент, түүний агуулгыг өөрчлөх, дамжуулах, устгах гэх мэт тохиолдолд холбооснууд хүчингүй болсны улмаас үүссэн ямар нэгэн асуудлыг компани хариуцахгүй гэдгийг анхаарна уу.
• ГУРАВ. ГАДНЫ ВЭБ САЙТУУДЫН ХОЛБООСУУД
- 3.1. Энэхүү вэбсайт нь мэдээллээр хангах, хэрэглэгчийн тав тухыг хангах зорилгоор “БиДиСЕК ҮЦК” ХК-д харьяалагддаггүй гуравдагч этгээдийн вэбсайтуудын холбоосыг үзүүлж болно. Гэсэн хэдий ч ийм холбоосыг танилцуулах нь холбогдсон вэбсайтуудын агуулгын талаар ямар ч баталгаа болохгүй болохыг анхаарна уу.
- 3.2. “БиДиСЕК ҮЦК” ХК нь холбогдсон вэбсайтуудын агуулга, үйл ажиллагаа, үйлчилгээ болон эдгээртэй холбоотой аливаа хохирлыг хариуцахгүй.
• ДӨРӨВ. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ АШИГЛАХ
- 4.1. “БиДиСЕК ҮЦК” ХК нь бүтээгдэхүүн үйлчилгээг цахим сувгаар дамжуулан үзүүлэхтэй холбоотойгоор таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг уг вэбсайт дээр байрших НУУЦЛАЛЫН БОДЛОГО-оор зохицуулна.
- 4.2. Та энэхүү вэбсайт болон компанийн бусад үйлчилгээ үзүүлдэг вэбсайтуудад өөрийн мэдээллийг өгөх нь оюуны өмчийн эрх, зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй.
• ТАВ. УДИРДАХ ХУУЛЬ
- 5.1. Энэхүү вэбсайт болон үйлчилгээнүүдийн нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тайлбарлагдана. Бүх маргаан, асуудлыг Монгол Улсын хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.
Энэхүү вэбсайт нь “БиДиСЕК ҮЦК”ХК (цаашид компани гэх)-ийн албан ёсны вэбсайт бөгөөд компанийн үйл ажиллагаа, бизнес, бүтээгдэхүүн болон үйлчилгээг танилцуулах зорилготой хуудаснуудаас бүрдэнэ. Та энэхүү вэбсайтыг ашиглахдаа доор дурдсан нөхцөлүүдийг бүрэн уншиж, зөвшөөрснөөр ашиглах эрхтэй болно.
Компани нь энэхүү сайтад тавигдсан ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-ийг өөрчилж болно. Энэхүү вэбсайтад линк нь орсон, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн үйл ажиллагаа явуулдаг вэбсайтууд болох www.agm.mn, www.bdsec.dbx.mn, www.comexchange.mn болон бусад компанийн сайтыг ашиглахдаа энэхүү ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ-ийг мөн дагаж мөрдөнө.